Аудит

Аудит хичээлийн лекц №1


Аудитын тухай ойлголт
Агуулага
1.    Аудитийн агуулага, зорилго
2.    Аудитийн үүсэл хөгжил
3.    Монгол улс дахь аудитийн хөгжлийн тогтолцоо
4.    Аудитийн төрөл, чиглэл, ач холбогдол
5.    Аудит ба нягтлан бодох бүртгэл хоёрын харилцан уялдаа
6.    Аудитийн мэргэжлийн байгууллагууд тэдгээрийн үйл ажиллагаа
1.    Аудитийн агуулага, зорилго
            Аудит гэдэг нь “Audio” гэсэн Латин үгнээс гаралтай бөгөөд тэр таныг сонсож байна, тэр таны найдвартай сонсогч хэмээх утгыг илэрхийлсэн ойлголт юм. Өөрөөр хэлбэл аудитор нь түншлэгч үйлчлүүлэгчдийнхээ талаар анхааралтай хандаж, түүний найдвартай туслагч ба зөвлөгч нь болж чадах хэмжээний харилцан итгэлцсэн хамтын ажиллагааны илэрхийлэлийг бүрдүүлж байгаа гол хүчин болно.
            Төрийн болон бизнесийн байгууллагууд үйл ажиллагаандаа оновчтой шийдвэр гаргах ба хяналтын сайжируулж бодитой болгохын тулд найдвартай мэдээлэлтэй байх ёстой. Тэрхүүү мэдээлэл нь аж ахуй нэгжийн гаргадаг санхүүгийн тайлан ба түүнтэй холбоотой эдийн засаг санхүүгийн бусад мэдээлэл юм.
            Эдгээр мэдээллийн үнэн зөв, бодитоо найдвартай байдлыг баталгаажуулдаг гол хүч нь бие даасан аудитийн үйл ажиллагаа, зөвлөн туслалцах үйлчилгээ болдог байна.
            Аудит гэдэг нь төрийн болон бизнесийн байгууллагуудын санхүү эдийн засгийн үйл ажиллагаа, үйл явцын тухай мэдээллүүд болон тэдгээрийг тодорхойлох шалгуур үзүүлэлтүүдийн хоорондын уялдаа, бодит байдлын нотолгоог сонирхсон хэрэглэгч нарт нь системчлэн хүргэхэд туслалцах үйлчилгээ юм.
1.      Мэдээллүүд гэдэг нь: Санхүүгийн тайланд тусгагдсан үзүүлэлтүүдийн илэрхийлэгдэх утга юм.
2.      Тодорхойлох шалгуур үзүүлэлт гэдэг нь: авлагыг хэрхэн үнэлэх, тайлагнах, НББОУС болон тухайн байгууллагын мөрдөх НББ-ын зохион байгуулах дүрэм юм.
3.      Бодит байдлын нотолгоо: авлага үүсгэх ажил гүйлгээ гаргасныг тогтоох, тодорхой нэг худалдан авагчаас үнэхээр авлагатай гэдгийг магадлах асуудал юм.
4.      Үр дүнг сонирхсон хэрэглэгчлийн хувьд зах зээлд харилцан түншлэгч хууль зүйн субьектүүд байна.
Эдгээрээс дүгнэлт хийж үзвэл Аудит нь НББ-ээс ангид өөрийн агуулага, зорилго, үр дүнгээрээ онцлогтой эдийн засгийн бие даасан онол арга зүйн ойлголт юм.
Аудитийн зорилго нь: Шинжлэх ухааны тодорхой төрөл чиглэл болж хөгжсөн утгаараа онолын хувьд ч практик арга зүйн тухайд ч ялгаагүй голч төлөв шударга, бие даасан хараат бус үзэл баримтлалаар зах зээлд харилцагч талуудад ижил тэгш үйлчилгээ үзүүлэн хөндлөнгөөс нь туслалцах явдал бол аудитийн үндсэн зорилго болно.
Аудитийн энэ үндсэн зорилго бодитой хэрэгжсэнээр аудитийн үйл ажиллагааны хөндлөнгөөс хараат бус байдлаар найдвартай бөгөөд итгэмжлэгдсэн байх мөн чанар нь бүрэн баталгааждаг байна.
2.    Аудитийн үүсэл хөгжил
            Түүхчид үзэхдээ эртний соёл иргэншилт Ойрхи Дорнотод манай эриний өмнөх 4000 жилийн өмнө өндөр зохион байгуулалттай төр засаг, аж ахуй үйл ажиллагаа үүсч эхэлсэн тухай өгүүлсэн байдаг. Ийт төр засгийн газар үүссэн цагаасаа зарлага, татвар цуглуулгын бүртгэл хөтлөлтөнд анхаарал тавьж эхэлсэн байна. Энэ ажлын салшгүй хэсэг болж мэдлэггүй ба шударга бус албан хаагчдын алдаа зальт ажиллагааг багасгахын тулд хяналт шалгалт болон Аудитийг бий болгосон байна.
Аудитийн үүсэл хөгжлийн түүхэнд гарч байсан
Гол гол үйл явдлууд
Түүхэн он, цаг үе
Түүхийн гол онцлох үйл явдлууд
МЭӨ 4000 он
МЭӨ 1800-МЭ 95 он
МЭ 1130 он

МЭ 1200 он
МЭ 1500 он

1500-аад оны дунд үе
1600-аад оны сүүлчээр

1845-1900 он

1854 он

1800-аад оны сүүлч
1887 он

1892 он
1896 он
1899 он
1900 он
1905-1912 он

1900-аад оны эхээр

1921 он
1936 он

1939 он
1941 он
1948 он

1972 он
1988 он
Вавилонд татвар цуглуулалтын анхны хяналт хийгдсэн
Гэнэтийн ба дотоод хяналт хийх Библийн зөвлөмж гарсан
Англи болон Шотланд улсын төрийн сангийн орлого, зарлагад хяналт хийсэн.
Лондон  хотын санхүүд хяналт хийсэн.
Дотоод хяналтын зөвлөлийн гишүүд эдлэн газруудын данс тооцоонд  хяналт хийсэн.
Баталгаажуулах аудитийн анхны хэв загварыг боловсруулж гаргасан.
Хотын албан хаагчдыг аудитаар үйлчлүүлэхийг хориглосон байсан. Аудиторын хараат бус байдлын талаарх анхны санаанууд гарсан.
Английн комданийн тухай хуулиар аудит хийх болон тайлан бичих анхны стандартуудыг тогтоосон.
Шотландын их сургууль анхны Мэргэшсэн нягтлан бодогч цолыг бий болгосон.
АНУ-ын төмөр замын дотоод хяналтын алба байгуулагдсан.
АНУ-ын Нягтлан бодогчдын нийгэмлэг (одоогийн Америкийн Мэргэшсэн Нягтлан Бодогчдын нийгэмлэг) Байгуулагдсан.
Аудитийн практик аргууд: Dicksee’s Auditing хэвлэгдэн гарсан.
НьюЙорк анхны Мэргэшсэн Нягтлан бодогчдын (МНБ) хууль гарсан.
Анхны эмэгтэй МНБ (Кристина Роза)
Английн ХХК-ын жилийн тайланд албадлагаар аудит хийсэн.
Dicksee’s Auditing-ын Montgomery хэвлэл болон Montgomery’s Auditing номын анхны хэвлэл гарсан.
АНУ-д нэг бүрчилсэн хяналтын тогтолцоогоос тестийн тестийн хяналтын зарчимд шилжсэн.
Төсөв ба Бүртгэлийн хуулиар НББ-ийн ерөнхий газар байгуулагдсан.
“Хараат бус аудиторын санхүүгийн тайланг шалгасан тухай” гэсэн нэртэй аудитын албан ёсны тайлан гарсан.
Аудитийн горимын анхны мэдэгдлүүд гарсан.
Дотоод аудиторуудын нийгэмлэг байгуулагдсан.
АНУ-ын МНБН-ээс “Нийтээр хүлээн зөвшөөрсөн аудитийн 10 стандарт ”ыг гишүүдээрээ хэлэлцүүлж гаргасан.
Аудитийн стандартууд ба горимуудын кодчиллыг бий болгосон.
Аулитийн Стандартын хорооноос аудитийн стандартын “Итгэлийн 9 нүх” нэртэй мэдэгдлийг гаргажээ.


3.    Монгол улс дахь аудитийн хөгжлийн тогтолцоо
Монгол улсын тухайд зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орсон 1990-ээд оноос аудитийг хөгжүүлэх эх суурь нь тавигдаж эхэлжээ. Аудитийн эцсийн зорилго бол бизнесийн байгууллагыг болзошгүй эрсдэлээс хамгаалж, тэдгээрийн үнэн нүүр царайг Санхүүгийн тайлан гэдэг үндсэн баримт бичиг дээр нь тулгуурлан баталгаажуулж үнэлэлт дүгнэлт өгдөг, өмч хөрөнгийнх нь аюулгүй байдлыг ханган аж ахуйн бүртгэлийг боловсронгуй болгож төсвийн орлого зарцуулалтаа бодит үр дүнтэй тооцоолоход нь зөвлөж туслалцахад чиглэгддэг. Энд тэр тухай дахин дурдахын учир бол Монгол улсад шинэ тутам байгуулагдаж хөл дээрээ өндийж байгаа аудитийг ойлгох, түүнд итгэл үнэмшлээ өгөх талаар, түүнтэй нөхөрлөхийн төлөө, ач тусыг нь хүртэхийн тулд анхаарах тэмүүлэл эрмэлзлэлийг бизнесийн байгууллага, иргэд, төр захиргааны удирдлагын зүгээс харьцангуй хурд хүчтэйгээр төрүүлэхийн тулд түүний үүсэл хөгжлийн богино боловч тодорхой цаг хугцааны түүхийг таниулахад чиглэгдсэн юм.
 Зах зээл хөгжсөн орнуудад нэр хүндтэй аудитийн байгууллагыг олж авах гэж хөөцөлддөг тэр чанараараа бизнесийн байгууллагын нэр төр, байр суурь баталгаатай бөгөөд итгэл үнэмшилтэй бэхжиж чаддаг тухай гадаад орны эрдэмтэн зөвлөхүүд онцгойлон дурдаж байхыг бид нэг биш удаа сонссон.
Үнэндээ ч аудит бол бизнесийн байгууллагын нэр хүндийг сонирхогч бүхэнд итгэл үнэмшилтэй болгож тэдний үнэн нүүр царайг шударга бодитойгоор харуулж чаддаг өвөрмөц ажил үйлчилгээ юм.
Монгол оронд ажил үйлчилгээ нь онолын болон хууль эрх зүйн хүрээнд үүсч эхэлсэн тийм аудитийн тухай ойлголт бий болоод арав гаруй жилийн нүүр үзлээ.
4.    Аудитийн төрөл, чиглэл, ач холбогдол
            Аудитийн ойлголтыг бид маш өргөн утгатай байдлаар нь хүлээн зөвшөөрөх ёстой. Учир нь зах зээлийн харилцааны ямарваа мэдээлэл бүхнийг аудитор болоод үйлчлүүлэгчийн хооронд авч үзэж тодорхой баримт нотолгоо, үнэлэлт дүгнэлт баталгаагаар шийдвэрлэж болно. Ийм өргөн хүрээтэй гэдэг талаас нь манай улсын хэмжээнд бүрэн хэрэгжүүлэх тогтолцоог дөнгөж үүсгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл бидний авч үзэж судалж байгаа энэ аудит бол улсын эдийн засаг, санхүү, бүртгэлийн чиглэлтэй аудитийн нэг төрөл нь болно.
            Ерөнхийд нь аудитийг онолын агуулгын хувьд дор дурдсан байдлаар ангилал болгон авч үзнэ.
Аудитыг дараах байдлаар ангилна.
1.    Дотоод аудит: Төрийн ба бизнесийн байгууллагуудын удирдлага аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хийгдэх тусгай алба
2.    Гадаад аудит: Улсын секторын болон бизнесийн байгууллагуудын аж ахуйн үйл ажиллагааны технологи санхүүгийн бүртгэл тайланд хөндлөнгөөс хийгдэх хараат бус шалгалт баталгаажуулалтын үйлчилгээ
3.    Нийгмийн аудит: Төр, олон нийт, бизнесийн байгууллагуудын нийгэм, байгаль орчин, түүх соёл, уламжлалт ёс зүйн өргөн асуудалд үзүүлж байгаа нөгөөг сонирхогч талуудын зүгээс авч үзэж дүн шинжилгээ хийх үнэлгээ дүгнэлт.
Дотоод аудит (internal audit, Внутренний аудит) гэдэг бол төрийн ба бизнесийн байгууллагын үйл ажиллагааг зохион байгуулж удирдах явцад байнгын оролцоогоороо хүчин туслалцаа үзүүлж байх зорилготой юм. Өөрөөр хэлбэл аж ахуй нэгж байгууллагын дотоодод хяналт шалгалтыг хариуцсан ажилтан үйл ажиллагааны стандартын заалтуудыг мөрдлөг болгож өөрийн байгууллагын эдийн засгийн үйл ажиллагаа ба үйл явцууд удирдлагаас шийдвэрлэж тогтоосон шалгууртай нийцэж, хэр зохицож байгаа эсэхэд дүгнэлт өгөх зорилготой аудит юм. Гэхдээ дотоодын хяналт- аудитийг тухайн байгууллагын зорилго үр ашигтай хэрэгжихэд чиглэгдсэн, удирдлагаас гаргасан шийдвэрийн үр дүн ямар хэмжээнд байгаад шуурхай дүгнэлт өгч, тодорхой мэдээллийг боловсруулж тэдэнд байнгын туслалцаа үзүүлдэг хараат бус албаны үйл ажиллагаа гэж ойлговол зохино. Ингэснээр дотоодын хяналт-аудит нь өөрийн байгууллагын ажилтнуудаас үүрэг хариуцлагаа чанартай бөгөөд үр дүнтэй гүйцэтгэх нөхцөл боломжыг цаг ямагт сайжруулахад чиглэгдсэн байнгын туслалцаа болж байдаг.
Гадаад аудит (external audit, Внешний аудит) бол үйл ажиллагаандаа нөлөөлөх аливаа сөрөг хүчин зүйлээс тусгайдаа байж аудитийн стандарт, мэргэжлийн ёс зүйн хүрээнд үйлчлүүлэгч байгуулагад зөвлөгөө болон мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд чиглэгдсэн аудитийн байгууллага, аудиторын итгэмжлэгдсэн бөгөөд хараат бус хөндлөнгийн ажил үйлчилгээ болно.
Нийгмийн аудит (social audit, аудит общественной деятельности) гэдэг ойлголтын үндсэн агуулга бол төр захиргаа, олон нийт, бизнесийн аливаа байгууллагуудын үзүүлж байгаа ажил үйлчилгээ, үйлдвэрлэлийн үр нөлөө нийгэм, байгаль орчин, түүх соёл, уламжлал ёс суртахуунд ямар хэмжээний ололт, дутагдал үзүүлж байгаад сонирхогч талууд (олон нийт, иргэдийн) зүгээс хийх үнэлгээ дүгнэлт юм. Нэг ёсондоо тухайн байгууллагын ажил үйлчилгээ явуулж буй орчин, олон нийтэд үзүүлж буй нөлөөллийг үнэлж дүгнэсэн сонирхогч талуудын оролцоо юм. Байгууллагууд сонирхогч талуудыг өөртөө үнэлгээ хийлгэх, хариуцлагаа танин мэдэхэд туслалцуулах зорилгоор нийгмийн аудитад татан оролцуулж болно. Нийгмийн аудит нь байгууллагын суралцах үйл явцын нэг хэсэг бөгөөд үүний үр дүнд тухайн байгууллагд гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулах, ирээдүйд зорилгоо тодорхойлох стратегийн өөрчлөлт явагдана.
1.    Зохицолдолгоо (эрх зүйн) –ны аудит (Compliance audit, Аудитерская проверка на соответствие). Үндсэн зорилго нь байгууллагын үйл ажиллагаа хууль дүрэм, гэрээ хэлэлцээний заалттай нийцэж байгаа эсэхийг тодорхойлох асуудал юм. Энэ нь Санхүү эдийн засгийн талд хамааралтай биш юм.
2.    Үйл ажиллагаа (гүйцэтгэлийн)-ны аудит (Operational audit, Аудит хозяйственной деятельности).
a)    Үр ашиг ба хэмнэлтийн аудит. Нөөцийн хэмнэлт, үр ашигтай ажиллагааны амжилтыг олж авах бүрдүүлэх, цаашид хадгалан түүнийг ашиглаж хэрэглэсэн эсэхийг тодорхойлоход чиглэгдэнэ.
b)    Үр дүн ба өгөөжийн аудит. Байгууллагын төлөвлөсөн үр дүн тодорхой өгөөжид хүрсэн эсэхэд дүгнэлт хийх, асуудал хамаарна.
c)    Гүйцэтгэлийн аудит. Үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээ болон боловсрол соёл шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг салбаруудын үндсэн технологи, мэргэжлийн нарийн ажилбаруудын гүйцэтгэлийн байдалд дүгнэлт өгнө.
3.    Санхүүгийн тайлангийн аудит (Balance sheet audit, Аудиторская ревизия балансов). Санхүүгийн тайлангууд нь тухайн аж ахруйн нэгж байгууллагын санхүүгийн байдал ба үйл ажиллагааны үр дүнг бүх материаллаг талаар үнэн зөв тайлагнасан эсэхэд аудитор дүгнэлт гаргах боломж олгох зорилготой юм.
Дотоод, гадаад аудитийн энэхүү нийтлэг болоод онцгойлсон чанаруудтай уялдуулж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэргэжлийн ажилтнууд голлох үүрэг хүлээдэг болохыг энд онцлон тэмдэглэж байна. Жишээ нь: Санхүүгийн тайлангийн аудитыг мэргэшсэн нягтлан бодогч-аудитор гүйцэтгэх эрхтэй бөгөөд тийм зөвшөөрөлтэй ажиллана.
Дотоод ба гадаад аудитийн зэрэгцүүлсэн ялгаа
Д/д
Шалгуур үзүүлэлт
Дотоод
Гадаад
1
Дэвшүүлэх асуудал
Байгууллагын дотоод хэрэгцээгээр тодорхойлогдоно.
Үйлчлүүлэгч аудитор хоёрын гэрээгээр тодорхойлогдоно.
2
Обьект
Байгууллагын мэдээллийн систем ба удирдлагын шийдвэрийн тодорхой зорилго
Үйлчлүүлэгчийн бүртгэл, тайлангийн систем
3
Шалгуур
Бие дааж сонгож авна.
Аудитийн стандарт
4
Үйл ажиллагааны төрөл
Гүйцэтгэх үйл ажиллагаа
Бизнесийн үйл ажиллагаа
5
Ажлын зохион байгуулалт
Удирдлагаас өгсөн тодорхой үүрэг даалгаврыг стандартын дагуу гүйцэтгэнэ.
Аудитын стандарт хууль, дүрэм журмын дагуу өөрөө тодорхойлно.
6
Удирдлагын холбоо
Байгууллагынхаа орон тооны ажилчидтай байна.
Аудит хийх эрх бүхий аудитор
7
Зохицуулалт
Байгууллагын удирдлагын үзэмжээр
Төрөөс зохицуулагдана.
8
Ажлын хөлс
Орон тооны ажлчдын цалин
Гэрээгээр тохирсон цалин, ажлын хөлс
9
Ажлын хөлс
Орон тооны ажилчдын цалин
Гэрээгээр тохирсон цалин, ажлын хөлс
10
Хариуцлага
Ажил үүргээ гүйцэтгэж биелүүлсэн талаар удирдлагын өмнө хариуцлага хүлээнэ.
Үйлчлүүлэгчийн өмнө хариуцлага хүлээнэ.

               
5.Аудит ба нягтлан бодох бүртгэл хоёрын харилцан уялдаа
Нягтлан бодох бүртгэл ба аудит хоёрын хувьд үндсэндээ нэгэн мэргэжлийн зайлшгүй байх хоёр чиглэл юм. Нягтлан бодох бүртгэл нь нягтлан бодогч мэргэжлийн үндсэн суурь ухаан байдаг бол аудит нь мэргэшсэн нягтлан бодогч нарын хэмжээнд эзэмшвэл зохих онол, арга зүйн тулгуур үндэс болдог.
Нэг ёсондоо нягтлан бодогч нарын дундаас онол дадлагаараа шалгарч мэргэшсэн хүмүүс аудитийн үйл ажиллагаа явуулах тусгай эрх олж авдаг байна. Ийм учраас улсын эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн аудитийг мэргэжлийн мэргэшсэн зэрэгтэй нягтлан бодогч нар л гүйцэтгэдэг гэж ойлгох бүрэн үндэслэлтэй юм.
            Нягтлан бодох бүртгэл, аудитийн харилцан уялдаа бүхий онол арга зүйн чадвар эзэмшсэн мэргэжлийн нэгдсэн тогтолцоо юм.
Ийм учраас нягтлан бодох бүртгэл ба аудит гэсэн онолын ойлголтууд бол нэгдмэл утга агуулгатай эдийн засгийн шинжлэх ухааны салбарууд болно. Зах зээл өндөр хөгжсөн орнуудад нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүд нийтийн бүртгэлийн буюу аудитийн чиглэлээр дагнан ажилладаг байна. Мэргэшсэн аудиторууд нь цаг ямагт өөрийгөө хөгжүүлж үсрэнгүй хөгжилтөй орнуудын туршлагаас суралцаж байх ёстой. Ингэж чадсанаараа аудитийн дор дурдсан чиглэлийн үйлчилгээг чанартай гүйцэтгэх боломж нээгдэнэ. Элгээр нь
·         Аж ахуйн байгууллагуудын санхүүгийн тайланг шалгаж баталгаажуулах:
·         Ингэснээр тухайн аж ахуйн газрын талаар үнэн зөв мэдээлэл бий болж түншлэгч, сонирхогч нартай нь хобож өгөх.
·         Өмчийн олон хэлбэртэй аж ахуйг санхүүгийн талаар найдвартай удирдахад нь зөвлөмж туслалцах зэрэг болно.
Энэ бүхнээс дүгнэлт хийж үзвэл Нягтлан бодох бүртгэл нт хэн бүхэнд сонирхолтой, их бүтээлч, нэр хүндтэй, эдийн засгийн голлох мэргэжлийн цогц юм.
Харин аудитийн хувьд энэхүү онолын цогцолбор ойлголт, арга зүйг бүрэн эзэмшсэн мэргэжилтэн бие даасан хяналт шалгалт, баталгаажуулалтын ажил үйлчилгээг хэрхэн яаж зохион байгуулах талаар тодорхой чадвар эзэмшихэд нь туслалцах зорилготой.
6.Аудитийн мэргэжлийн байгууллагууд, тэдгээрийн үйл ажиллагааны тухай
Аудитийн байгууллагууд нь үйл ажиллагааны үндсэн агуулга, зорилгоор ижил боловч ажлын үүрэг зарчим болоод төлөөлөл эрх ашгийн ялгавараар өөр өөр байдаг. Энэ тухай дараахь байдлаар ангилан үзэж болно. Үүнд:
1.    Төрийг төлөөлсөн зарчимаар ажилладаг төв байгууллага
2.    Төрийн биш олон нийтийн үүсгэл санаачилгын байгууллага
3.    Аудитийн үйл ажиллагааг бие даан эрхэлж явуулах аж ахуйн байгууллага эдгээр болно. Энэхүү байгууллагуудын талаар дор тодотгон тайлбарлая.
Аудитийн ажлыг төрийн төлөөллийн үүрэгтэйгээр удирдах байгууллага нь Санхүү элийн засгийн сайдын дэргэдэх Мэргэжлийн зөвлөл. “Мэргэжлийн зөвлөл нь нягтлан бодох бүртгэл, аудитийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах асуудлыг Сангийн сайдад зөвлөх зорилгоор..байгуулагдан ажиллах” байгууллага гэж нийтлэг үндэслэлийг нь тодорхойлжээ. Мөн аудиторын лицензи олгох, хүчингүй олгох болон аудитийн байгууллага байгуулах тухай тусгай зөвшөөрөл олгох, түүнийг хүчингүй болгох ажлыг төрийн төлөөллийн журмаар бие даан зохион байгуулж явуулах нь энэхүү мэргэжлийн зөвлөлийн үндсэн үүрэг зорилгын хэрэгжилт болж байсан юм. Мэргэжлийн зөвлөл энэ үүргээ төрийн бодлогын хэмжээнд чанартай хэрэгжүүлэхдээ санхүү эдийн засгийн яамны бүртгэлийн бодлого арга зүй хяналтын газрыг түшиж хамтран ажилладгийг энд бас дурдах ёстой. Монгол улсын хэмжээнд нягтлан бодох бүртгэл, аудитийг бүх талаар хөгжүүлэх асуудал бол энэ газрын үйл ажиллагааны үндсэн үүрэг билээ.
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь мэргэжлийн нягтлан бодогчдыг бэлтгэх сургалтанд хамруулах, мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зүйн дүрмийг сахиулах, санхүүгийн бүртгэл аудитийн стандартыг боловсруулах, боловсронгуй болгоход төр захиргааны төв байгууллагуудад туслах, хамтран ажиллах зэрэг үйл ажиллагаа явуулна.
Монголын аудиторуудын холбоо
Монголын аудиторуудын холбооны хувьд аудитийн үйл ажиллагаанд мөрдөгдөх хууль тогтоомж эрх зүйн бусад актууд, Стандарт аргачилал боловсруулах чиглэлээр төрөөс явуулж байгаа ажилд идэвхитэй оролцоно. Мөн гишүүн аудитийн байгууллага, аудиторуудын эрх ашгийг хамгаалах, тэдний ажилд туслалцаа дэмжлэгийг байнга үзүүлж байх юм. Ийнхүү үйл ажиллагааны үндсэн чиглэлийн талаар дээрхи хоёр байгууллага нэгдсэн зорилго чиглэлээр хүчээ төвлөрүүлж хамтран ажиллах нь зайлшгүй зүйл гэдгийг тодорхой ойлгож болно. Энэ байгууллагуудын үйл ажиллагааны ийм нэгдмэл байдал сайн байх хэмжээгээр нэг талаас төрийг төлөөлсөн аудитийн төв байгууллагын ажилд туслалцаа дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ. Нөгөө талаас аудитийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, аудиторуудын ажлын үр дүн, чанарт тодорхой ахиц гаргах ач холбогдолтой юм.
Аудитийн байгууллагын туслан үйлчилж, зөвлөх ажлыг дор дурдсан чиглэлүүдэд ангилж үзнэ. Үүнд:
1.    Нотолгоогоор үйлчлэх- Энэ нь үйлчлүүлэгчийн санхүүгийн тайланг хянан баталгаажуулж дүнэлт гарган нотлох асуудал юм. Ингэхдээ тоймолсон шалгалт хийхийн зэрэгцээ төсөв, төлөвлөгөө, компанийн программ хангамж, статистик мэдээнд тулгуурлан хийх нотолгоот хяналтын хэлбэрийг ашиглана.
2.    Татварын хяналтын үйлчилгээ- татварыг бодитой, хямд үр ашигтай байх асуудлыг анхаарах
3.    Маркетинг, менежментийн бодлого зорилгыг тайлбарлах, зөдлөгөө өгч үйлчлэх, богино хугцаатай сургалт зохион байгуулах
4.    Нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ- Бүртгэл хөтлөх, шинэчлэн зохион байгуулах, тайлан зохиоход зөвлөмж туслана.
5.    Төсөв төлөвлөгөө зохиох, үнэлгээ хийхэд оролцон үйлчлэх. Төслийн тооцоо хийх, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ явуулах, аж ахуйн бодлого зорилгын удаан хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах гэх мэт.
Ийм чиглэлүүдийг хэрэгжүүлэхийн тулд аудитийн байгууллагын үйл ажиллагаа нь дор дурдсан шаардлагуудыг хангасан байх ёстой. Эдгээр нь:
1.    Иж бүрэн хэмжээтэй байна.
2.    Бодитой байна.
3.    Аливаа субьектын хүчин зүйлээс үл хамаарна.
4.    Нууцлагдсан хэмжээнд хийгдэнэ
5.    Мэргэжилдээ мэргэшсэн байхын дээр үйлчлүүлэгчид сайн мэддэг нэр хүндтэй байх
6.    Аливаа ажил нь эмх цэгцтэй, зохион байгуулалттай, шударга үнэнч байна гэсэн ойлголтуудыг бүрэн хангах хэмжээнд үнэлэглэх юм.
Аудитийн байгууллагаас үйл ажиллагаандаа дээрхи шаардлагуудыг мөрдөх явцад ёс зүйн өндөр боловсролыг өөртөө бий болгосон байна. Тухайлбал :
1.    Үүргээ гүйцэтгэхдээ аудитор бүр тал тохой татахгүй шударга үнэнч ажиллана.
2.    Мэргэжлийн ба ажлын арга зүйг бүрэн эзэмшиж, хууль, дүрэм, стандартыг нарийвчлан мөрдөж, мэргэжилдээ байнга өсч байх зарчмыг баримтлана.
3.    Үйлчлүүлэгчид аливаа асуудлаар нэр хүнд итгэл алдаагүй байх хүнлэг харьцах ёстой болно.
4.    Зөв харьцаатай, шуурхай ажиллагааг ямагт баримтлана.
5.    Хахуул авах, авилгалд автах зэрэг ёс зүйд харш хууль бус үйлдлээс өөрийгөө сэргийлж зарчимч ажиллах зэрэг болно.
Дээрхи ёс зүйн хэм хэмжээг баримталснаар аудитын байгууллагын үйл ажиллагаа нь тодорхой үр дүнд хүрэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна.

No comments:

Post a Comment