Аж ахуй нэгжийн бүртгэл


Аж ахуй нэгжийн бүртгэл лекц №1
Мөнгөн хөрөнгийн бүртгэл
Агуулага
      1.    Мөнгөн хөрөнгийн маягтууд тайлбар
      2.    Мөнгөн хөрөнгийн бүртгэл цогц бодлого
Өөрөөр хэлбэл тус компаний эзэмшилд байгаа цаасан мөнгө, зоос, чек болон касс, банкны харилцахад байгаа мөнгө, валют зээлийн карт зэргийг мөнгөн хөрөнгө гэсэн ойлголтонд багтаасан байдаг. Мөнгөн хөрөнгийн хөдөлгөөний болон мөнгөн хөрөнгийн үлдэгдлийн талаарх мэдээлэл нь тус компаний удирдлагад компаний санхүү мөнгөний бодлогыг тодорхойлох суурь нь болдог. Мөнгөн хөрөнгийн хөдөлгөөнийг мөнгөн орлого зарлагын журналд бүртгэхдээ касс болон харилцахыг тус тусад нь бүртгэдэг.
1.    Мөнгөн хөрөнгийн маягтууд тайлбар    
Төлбөрийн даалгавар : нь гадагш мөнгө шилжүүлэхэд хэрэглэдэг.
Өөрөөр хэлбэл банкаар гүйлгээ хийхийн тулд бичиж анхан шатны бүртгэлд тусгана. Уг баримтыг гурван % бэлдэж хоёр хувийг нь банканд, үлдсэн хувийг нь өөртөө үлдээнэ.
Төлбөрийн нэхэмжлэх нь бусдаас авах мөнгө болон авлагыг авах үед ашиглагдана.
Бэлэн мөнгөний чекийг бэлэн мөнгө хүлээн авахад ашигладаг. Энэ баримтыг  зөвхөн  кассын  нярав  авах  эрхтэй.
Бэлэн мөнгөний тооллого : Энэ нь кассанд тооллого хийхийг хэлнэ. Кассан дахь мөнгийг дэвсгэр дэвсгэртээр нь тоолж орлого зарлагаар нь ялган тоолж үлдэгдлийг тоолно.
Төлбөрийн картууд Үүнд касс болон харилцахын мөнгөн орлого зарлагын журналууд багтана. Касс болон банкны  харилцах  дансаар  гарсан  мөнгөн  хөрөнгийн  гүйлгээг  тус  тусад нь мөнгөн  хөрөнгийн  журналд  тусгана.  Мөнгөн  хөрөнгийн  хөдөлгөөний  дөрвөн  журналыг хөтөлдөг.
Бэлэн мөнгөний орлого, зарлагын баримт 

Бэлэн мөнгөний гүйлгээ, түүний хадгалалт хамгаалалт , бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтыг хөтлөнө. Байгууллагын удирдлагын шийдвэрийн дагуу хариуцсан нягтлан бодогч бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтыг бичиж нэг, хоёрдугаар гарын үсэг зурагдсаны дараа мөнгөний нярав зохих гүйлгээг хийнэ. “Бэлэн мөнгөний орлогын баримт”-аар бэлэн мөнгийг тоолж хүлээн авч, зарлагын баримтыг үндэслэн бэлэн мөнгөнийг хүлээлгэж өгнө. Эдгээр баримтуудыг 2% үйлдэж , мөнгө тушаагч эсвэл хүлээн авагч нарт 1 %-ийг нярав хадгалан “ Бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтуудыг дагалдах баримт бичгийн хамт Бэлэн мөнгөний тайлангийн 1%-тай хавсарган, холбогдох нягтлан бодогчид тушаана. Бэлэн мөнгөний нярав тайлангийн 1 %-ийг өөртөө хадгална





Бараа материалын бүртгэл
1.    Бараа материал, бүртгэх систем
2.    Бараа материалын үлдэгдлийг үнэлэх аргууд
3.    Бараа материалын эцсийн үлдэгдлийг өртөг ба цэвэр боломжит үнийн аль багаар үнэлэх

1. Бараа материал, бүртгэх систем
Худалдах зорилгоор олж эзэмшсэн бараа эсвэл борлуулах зориулалт бүхий бүтээгдэхүүн болон түүний үйлдвэрлэлд ашиглах хөрөнгийн зүйлсийг бараа материал гэнэ.
НББОУС 2-т зааснаар бараа материалд дараах хөрөнгө орно. Үүнд:
1.    Бизнесийн хэвийн үйл ажиллагааны үед худалдан борлуулахаар эзэмшиж байгаа хөрөнгө
2.    Худалдан борлуулах зорилгоор үйлдвэрлэлийн дамжлагад байгаа зүйлс
3.    Үйлчилгээ үзүүлэхэд хуваарилагдах эсвэл хэрэглэгдэх материал буюу хангамжийн зүйлс
Бараа материал нь үйлдвэрлэлийн болон худалдааны чиглэлтэй бизнесийн байгууллагуудын эргэлтийн хөрөнгийн гол хэсгийг бүрдүүлдэг бөгөөд бизнесийн үйл ажиллагааных нь ашиг орлогын үндсэн эх үүсвэр нь болдог.
Үйлдвэрлэл эрхэлсэн байгууллагын бараа материал гэдэгт:
·         Түүхий эд материал-Бүтээгдэхүүний эд ангийг бүрдүүлэгч шууд материал
·         Дуусаагүй үйлдвэрлэл-Үйлдвэрлэлийн дамжлагад байгаа, эхэлсэн боловч хараахан дуусвар болоогүй, бэлэн бүтээгдэхүүн болгохын тулд цаашид боловсруулалт хийх шаардалагатай хагас боловсруулсан зүйлс
·         Бэлэн бүтээгдэхүүн-Тухайн үйлдвэрлэлийн технологийн шат дамжлагыг бүрэн дамжсан хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж чадахуйц, борлуулахад бэлэн зүйлс
·         Хангамжийн материал
Худалдаа эрхэлдэг байгууллагын бараа материал гэдэгт:
·         Худалдан борлуулах бараа
·         Хангамжийн материал тус тус хамаарна.
Акталчихаад борлуулах гэж байгаа хуучин биет үндсэн хөрөнгийг бараа материалын ангилалд хамааруулна.
Бараа материалыг өмчлөлийн хувьд:
-Замд яваа бараа
o    ФОБ-ачуулах цэг
o    ФОБ-хүрэх цэг
-Агентын бараа гэж ангилан тайлант хугацааны эцэст бараа материалын дүнд оруулах эсэхийг шийдвэрлэнэ.
ФОБ-ачуулах цэг (FOB-free on board) нөхцөлтэйгээр худалдан авсан бараа материал нь борлуулагч талаас ачигдаж гарсан л бол өмчлөгчиийн бүх эрх нь худалдан авагч талд шилжих тул худалдан авагч хэзээ хүлээн авах байсан ч уг бараа материалыг үлдэгдэл бараа материалын дүнд оруулж тооцно. Энэ үед тээврийн зардлыг худалдан авагч тал өөрөө хариуцна.
ФОБ-хүрэх цэг нөхцөлтэйгээр худалдан авсан бараа материалыг худалдан авагч нь хүлээн авсан үедээ бараа материалд бүртгэнэ. Учир нь хүлээн авах хүртэл өмчлөлийн бүх эрх нь борлуулагч талд байх тул уг бараа материал нь борлуулагчийн бүртгэлд хэвээр байна. Энэ үед тээврийн зардлыг борлуулагч тал хариуцах бөгөөд үүнийг борлуулалтын зардалд оруулж тооцно.
Агентын бараа нь шилжүүлэгч талдын бүртгэлд үйлдвэрлэлийн өртөг эсвэл худалдан авалтын өртгөөр тусгагдана. Агент буюу шилжүүлэгчийн барааг борлуулагч нь уг бараа материалыг бүртгэлдээ тусгахгүй бөгөөд харин барааны бүрэн байдлыг хадгалж, борлуулалт хийж, борлуулалтын дүнгээс тодорхой хувь хэмжээгээр шимтгэл авна.
Бараа материалыг НББ-д өртөг ба цэвэр боломжит үнийн аль багаар бүртгэнэ. Ихэнх бизнест бараа материалыг ашигтай борлуулдаг учраас өртөг нь цэвэр боломжит үнэ цэнээс бага байдаг. Ийм нөхцөлд бараа материалыг өртгөөр нь үнэлж бүртгэнэ.
Бараа материалын өртөгт худалдан авалтын өртөг, боловсруулалтын зардал болон одоогийн байршил, нөхцөлд авч ирэхтэй холбогдож гарсан бүх зардал орно.
Бараа материалын худалдан авалтын өртөгт худалдан авсан үнэ, импортын болон бусад татвар (худалдан авалтын дараа татварын байгууллагаас тухайн аж ахуйн нэгжид буцаан олгохоос бусад), тээвэрлэлт, ачиж буулгах зардал гэх мэт зардлууд орно. Худалдан авалтын хөнгөлөлт, урамшууллыг худалдан авалтын өртгөөс хасч өртөг тооцно.
Боловсруулалтын зардалд бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбогдож гарсан ҮНЗ, шууд хөдөлмөрийн зардал орно.
Үйлдвэрлэлийн удирдлагад хамаарах шууд ба шууд бус хөдөлмөрийн зардлыг боловсруулалтын өртөгт оруулна.
Бараа материалын цэвэр боломжит үнэ цэнийг олохдоо бараа материалын борлуулалтын үнээс борлуулах зардал, бараа материалыг иж бүрдэл болгох зардлыг хасна.
Иж бүрдэл болгох зардал гэдэг нь бараа материалын хуучралт, эвдрэл гэмтлийг засах, дуусаагүй үйлдвэрлэлийг үйлдвэрлэж дуусгахтай холбогдож гарах зардал юм.
Бараа материалыг бүртгэх хоёр систем байна:

1.    Байнгын систем (Бараа материалын орлого, зарлагын хөдөлгөөнийг гарсан тухай бүрт нь бараа материал дансанд бүртгэдэг бөгөөд бараа материалын үлдэгдлийг бүртгэл дэх мэдээллээс авах боломжтой. Бараа материалын бүртгэлээр тодорхойлсон дүн нь биет тооллогын дүнгээс зөрүүтэй байвал бараа материалын хэмжээг залруулах бичилтийг хийнэ)
2.    Цаг үеийн систем (Бараа материалын орлогын хөдөлгөөнийг гарсан тухай бүрт нь худалдан авалт дансанд бүртгэх бөгөөд зарлагын хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар үечлэн бараа материалын өртгийг тодорхойлдог. Бүртгэл дэх мэдээллээс бараа материалын үлдэгдлийг тодорхойлох боломжгүй бөгөөд биет тооллого хийнэ. Биет тооллоготой харьцуулах үзүүлэлт байхгүй учраас илүүдэл дутагдал гардаггүй. Илүүдэл дутагдал нь борлуулсан барааны өртөгт анхнаасаа агуулагдаж байдаг учраас залруулах бичилт хийх шаардлагагүй)

Бараа материалын зарцуулалтын өртөг тооцох аргууд
Бараа материалыг орлогод авахдаа худалдан авалтын өртгөөр нь бүртгэдэг. Байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулахын тулд тодорхой хэмжээний бараа материалын нөөцтэй байхад дараагийн худалдан авалтыг хийдэг. Ингэхдээ яг адилхан бараа материалыг өмнөхөөсөө ялгаатай өртгөөр олж бэлтгэж болно. Өөрөөр хэлбэл, адилхан бараа материал ялгаатай өртгөөр бүртгэгдэж болно. Энэ тохиолдолд бараа материалын зарцуулалтын өртөг тооцох дараах аргуудын аль нэгийг сонгон ашиглана:

a.   Эхэлж авсанаа эхэлж зарлагадах арга (FIFO-first in first out)
b.   Дундаж өртгийн арга
c.   Тусгай тэмдэглэгээний арга
Зарцуулалтын өртөг тооцох эдгээр аргууд нь бараа материалын байнгын болон цаг үеийн системийн алийг нь хэрэглэж байгаагаас шалтгаалж эцсийн үр дүн нь өөр өөр байна.
Зарцуулалтын өртөг тооцох сонгон авсан арга нь барааны биет хөдөлгөөнтэй зайлшгүй тохирч байх шаардалагагүй.
a) Эхэлж авсанаа эхэлж зарлагадах арга
Энэ аргын үед зарцуулсан бараа материалын өртгийг нь тооцохдоо эхний үлдэгдэл болон эхний худалдан авалтуудаас эхлэн тооцох бөгөөд үлдэгдэлд сүүлийн худалдан авалтуудаас үлдэнэ. Баланст тусгагдах бараа материал нь одоогийн өртгөөрөө тусгагдах давуу талтай.
b) Дундаж өртгийн арга
Энэ аргын үед зарцуулсан бараа материалын өртгийг тооцохдоо нэгжийн дундаж өртгийг ашиглах бөгөөд борлуулбал зохих бараа материалын нийт өртгийг борлуулбал зохих бараа материалын нийт тоо хэмжээнд харьцуулж нэгжийн дундаж өртгийг тодорхойлно.
Байнгын системийн үед худалдан авалт хийх бүрдээ шинэ дундаж өртгийг тодорхойлдог бол цаг үеийн системийн үед зарцуулалт хийх бүрд борлуулсан барааны өртөгт бичилт хийдэггүй учраас хугацааны эцэст нэг л удаа нэгжийн дундаж өртөг тооцдог.
c) Тусгай тэмдэглэгээний арга
Энэ аргыг цөөн тооны өндөр үнэтэй бараа материалыг зарлагадахад ашиглах бөгөөд аль худалдан авалтаас борлуулсан яг тэр үнээр нь зарцуулалтын өртгийг тооцдог. Хэзээний худалдан авалтаас хэзээ борлуулсан гэдгийг тухай бүр тэмдэглэх шаардлагатай байдаг учир цаг хугацаа болон бүртгэлийн бичилт их шаарддаг.
Дээрх аргуудын ялгааг дараах “А” компанийн жишээн дээр авч үзье.
2007 оны 7 сарын бараа материалтай холбогдох мэдээлэл:
Огноо

Нэгж
Нэгжийн өртөг
07.01
Эхний үлдэгдэл
1,000
120₮
07.03
Худалдан авалт
400
225₮
07.10
Зарцуулалт
1,300

07.25
Худалдан авалт
250
264₮
07.30
Зарцуулалт
320

 
2. Бараа материалын үлдэгдлийг үнэлэх аргууд
Цаг үеийн систем ашигладаг үед борлуулсан барааны өртөгт бичилт хийдэггүй учраас бараа материалын эцсийн үлдэгдлийг тооллого хийхээс нааш тодорхойлох боломжгүй юм. Гэвч тооллого хийж үлдэгдлийг тодорхойлох нь цаг хугацаа болоод зардал их шаардах учраас үлдэгдлийг ойролцоолон тооцоолох дараах аргууд байна. Үүнд:
1. Нийт ашгийн арга
2. Жижиглэнгийн арга
Нийт ашгийн аргыг гол төлөв байгалийн гамшиг, гал усны аюулд өртсөн бараа материал болон хулгайд алдсан, бараа материалын бүртгэлийн баримт нь устаж үгүй болсон мөн тооллого хийх цаг хугацааны боломжгүй зэрэг тохиолдолд бараа материалын өртгийг тооцоход ашиглах бөгөөд тооцооллыг дараах аргачлалын дагуу хийнэ.
Борлуулбал зохих бараа материалын өртгийг тодорхойлно:
БЗБМ өртөг = БМ С1 өртөг + Цэвэр худалдан авалт
ЦХА = Нийт ХА – ХА буцаалт – ХА хөнгөлөлт – ХА үнийн бууралт + Бэлтгэл ажиллагааны зардал
Борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тодорхойлно:
Борлуулалтын үнэн дэх нийт ашгийн түвшин мэдэгдэж байвал:
ББӨ=(Борлуулалт-Борлуулалтын буцаалт)*(100%-Нийт ашгийн түвшин)
Өртөгт нэмэх ашгийн түвшин мэдэгдэж байвал: 
Бараа материалын эцсийн үлдэгдлийн өртгийг тодорхойлно:
БМ С2 өртөг =БЗБМ өртөг – ББӨ
Бараа материалын үлдэгдлийг тодорхойлох нийт ашгийн аргын үед нийт ашгийн хувь хэмжээнээс бусад бүх мэдээллийг тухайн цаг үеийн бүртгэлээс авах боломжтой. Нийт ашгийн хувийн жинг компанийн баримталж буй бодлого болон өмнөх жилүүдийн бүртгэлээс тодорхойлж болно. Энэ аргын дутагдалтай тал нь нийт ашгийн хувь хэмжээг тодорхойлохдоо өмнөх жилүүдийн мэдээлэлд тулгуурладаг учраас өмнөх жилийн ашгийн хэмжээ ирээдүйд давтагдах эсэх мөн бараа тус бүрийн ашгийн хэмжээ харилцан адилгүй байхад дундаж нэг хувийг тодорхойлох нь төвөгтэй.
Энд нэг анхаарах зүйл нь нийт ашгийн түвшин, ашгийн түвшин нь өөр юм. 500₮-ийн борлуулалтын үнэтэй бараа материалын нийт ашгийн түвшин нь 10% байдаг гэвэл 50₮ (500*10%) нь ашиг бөгөөд 500₮-өөс ашиг 50₮-ийг хасаад үлдсэн 450₮ нь уг барааны өртөг юм. Өөрөөр хэлбэл, борлуулалтын үнэн дэх нийт ашгийн хувь хэмжээ 10% юм.
Ашгийн түвшин гэдгийг өртөг дээр нэмсэн ашгийн хувь хэмжээ гэж ойлговол зохино. Тухайлбал, 800₮-ийн өртөгтэй бараа материалыг борлуулахдаа 10%-ийн нэмэгдэлтэй үнээр борлуулдаг гэвэл 80₮ нэмээд 880₮-өөр уг барааг борлуулна. Энэ тохиолдолд ашгийн түвшин 10%, борлуулалтын үнэ 880₮ байна.
Борлуулалтын орлого дээр үндэслэн борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тодорхойлж байгаа учраас борлуулалтын орлого 880₮ нь ашиг 10%-ийг нэмсэн 110% байгаа учраас 880₮-ийг 110%-д хувааж 100% болох өртөг хэд вэ? Гэдгийг тооцож байгаа хэрэг.
Тухайн нэг барааны хувьд нийт ашгийн түвшин, ашгийн түвшин нь ямар байхыг авч үзье.
Дээрх 800₮-ийн өртөгтэй бараа материалыг 880₮-өөр борлуулах тохиолдолд нийт ашиг нь 80₮ байна. Эндээс нийт ашгийн түвшинг тодорхойлбол (80₮-ийг 880₮-т хувааж 100-гаар үржүүлбэл) 9% гарч байна.  

3. Бараа материалын эцсийн үлдэгдлийг өртөг ба цэвэр боломжит үнийн аль багаар үнэлэх

НББОУС 2 “Бараа материал”-д зааснаар баланст бараа материалыг өртөг ба цэвэр боломжит үнийн аль багаар харуулна. Цэвэр боломжит үнэ цэнийг тооцохдоо бараа материалыг ямар зорилгоор эзэмшиж байгааг харгалзана. Гэрээгээр борлуулах гэж байгаа бараа материалын хувьд гэрээний үнийг ашиглаж цэвэр боломжит үнэ цэнийг тооцно. Бусад барааны хувьд зах зээлийн үнийг ашиглаж тооцно. Өртөг ба цэвэр боломжит үнийн аль багыг 3 аргаар сонгодог.
1. Зүйл тус бүрээр
2. Төрөл тус бүрээр
3. Нийт дүнгээр
Жишээ нь:
“Оёдол” компани 4 загварын малгай үйлдвэрлэдэг. 2006.12.31-ний дараах мэдээллийг ашиглан өртөг ба цэвэр боломжит үнийн аль багаар үнэлье.
Малгай
Өртөг
Цэвэр боломжит үнэ
Өртөг ба ЦБҮЦ-ийн аль бага





Зүйл тус бүрээр
Төрөл тус бүрээр
Нийт дүнгээр
Эмэгтэй:
1-р загвар
2-р загвар

17,000
21,000

22,000
19,000

17,000
19,000


Нийт эмэгтэй
38,000
41,000

38,000

Хүүхэд:
1-р загвар
2-р загвар

7,000
15,000

8,000
10,000

7,000
10,000


Нийт хүүхдийн
22,000
18,000

18,000

Нийт
60,000
59,000
53,000
56,000
59,000


Практикт зүйл тус бүрээр үнэлэх аргыг өргөн ашигладаг. Компани нь аль ч аргыг ашигласан уг аргаа тайлант үе бүртэй тууштай хэрэглэвэл зохино.
Дээрх жишээг үргэлжлүүлэн бараа материалын үлдэгдлийг зүйл тус бүрээр үнэлж байгаа үед өртгийн бууралтыг хэрхэн бүртгэх талаар авч үзье. Бараа материалын өртгийн бууралтыг бүртгэх 2 арга байдаг:
1.    Шууд арга
2.    Шууд бус арга
Шууд аргаар үнийн бууралтыг бүртгэхдээ өртгийн оронд цэвэр боломжит үнийг шууд орлуулж тавьдаг. Ингэснээр үнийн бууралтын алдагдлыг шууд борлуулсан бүтээгдэхүүний өртөгт оруулна.
Шууд бус аргаар үнийн бууралтыг бүртгэхдээ бараа материалын өртгийг өөрчлөхгүйгээр үнийн бууралтын алдагдлыг “Үнийн бууралтын хасагдуулга” гэсэн хөрөнгийн сөрөг тохируулах дансанд бүртгэнэ.
Шууд арга
Шууд бус арга
Бараа материалын бүртгэлийн байнгын системийн үед:

Дт ББӨ                            7,000
     Кт Бараа материал            7,000
Дт БМ-н ҮБ-ын алдагдал           7,000
     Кт БМ-н ҮБ-ын хасагдуулга           7,000
Бараа материалын бүртгэлийн цаг үеийн системийн үед:

Дт БМ-ын С2                  53,000
Дт ББӨ                                ххх
     Кт Худалдан авалт                ххх
     Кт БМ-ын С1                             ххх
Дт БМ-ын С2                              60,000
Дт ББӨ                                            ххх
     Кт Худалдан авалт                              ххх
     Кт БМ-ын С1                                           ххх

Дт БМ-н ҮБ-ын алдагдал           7,000
     Кт БМ-н ҮБ-ын хасагдуулга           7,000


Шууд бус аргын үеийн “БМ-ын үнийн бууралтын алдагдал” дансыг орлогын тайланд нийт ашгаас хасч харуулах ба “БМ-ын үнийн бууралтын хасагдуулга” дансыг баланст бараа материалаас хасч харуулна. Шууд бус арга нь бараа материалын зах зээлийн үнийн бууралтаас үүссэн алдагдлыг илүү тодорхой харуулдаг учраас энэ аргыг өргөн хэрэглэдэг.
 

No comments:

Post a Comment